Хуулбар шалгуурын систем (plagiarism detection) нь ESAN цахим сан, гадаадын сургалтын платформууд, цахим мэдээллийн сан болон мэдээ, мэдээллийн веб сайтуудаас хайлт хийнэ. Текст, хүснэгт, зурган мэдээллээс гадна өгүүлбэрийн бүтцийг танин хуулбар илрүүлэх чадвартай. Үр дүнгээс эшлэл хийх боломжтой. ESAN хуулбар шалгуур нь Turnitin, Scribbr програмуудтай илрүүлэлтийн түвшин ижил хувьтай ажилладаг бөгөөд 5-10 дахин хямд үнэтэй.
Хэнд зориулагдсан бэ ?
Хуулбар шалгуурын системээр өөрийн оюуны бүтээлээ шалгахыг хүссэн хүмүүс өөрийн бүтээлийг Microsoft Word ийн файл форматаар хадгалаад хуулбар шалгуурын систем рүү оруулж шалгах боломжтой.
Судлаач, зохиолч оюуны хөдөлмөр эрхлэгчдийн бүтээлийг хамгаалах
Чанартай боловсрол гэрэлт ирээдүйн баталгаа
Боловсролын чанарыг сайжруулах
Шалгасан файлд орсон өгүүлбэр бүрийг нэг бүрчлэн ESAN ийн мэдлэгийн сангаас хайдаг бөгөөд, ямар нэг нөхцөл, дагаварыг өөрчилсөн, төстэй илэрц бүрийг нарийвчлан хайна.